Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ биологийн зэвсгийн хоригийг чангатгахыг дэмжив

НҮБ-аас биологийн зэвсгийг хориглох хэлэлцээрийг чангатгах алхмуудыг баталлаа. Хяналтын бага хурал 11-р сарын 28-наас 12-р сарын 16-ны хооронд НҮБ-ын Европ дахь төв байранд болсон юм байна. Энэ хуралдаанаар Биологийн зэвсгийн тухай конвенцын гишүүн орнууд тус конвенцыг дагаж мөрдөж байгаа эсэхийг хя

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
НҮБ биологийн зэвсгийн хоригийг чангатгахыг дэмжив
НҮБ биологийн зэвсгийн хоригийг чангатгахыг дэмжив. Зураг: МҮОНРТ

НҮБ-аас биологийн зэвсгийг хориглох хэлэлцээрийг чангатгах алхмуудыг баталлаа. Хяналтын бага хурал 11-р сарын 28-наас 12-р сарын 16-ны хооронд НҮБ-ын Европ дахь төв байранд болсон юм байна. Энэ хуралдаанаар Биологийн зэвсгийн тухай конвенцын гишүүн орнууд тус конвенцыг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах, ил тод байдлыг сайжруулах зорилгоор ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон байна.

Биологийн зэвсгийн тухай конвенцод вирус, бактери болон бусад эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг ашиглан биологийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, худалдаж авах, дамжуулах, нөөцлөх, ашиглахыг хориглодог юм. Женевт болсон НҮБ-ын хяналтын 9-р бага хуралдаанаар төлөөлөгчид коронавирусний тахал дэлхий даяар нийгмийн эрүүл мэндэд заналхийлсээр байгаа тул вирус болон бусад эмгэг төрүүлэгчдийг зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэх хэлэлцээрийг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцсэн байна. Таван жилд нэг удаа болдог тус арга хэмжээний сүүлчийн өдөр хэлэлцээрийг бэхжүүлэх тухай шийдэлд хүрч чадсан байна.

Төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн үеэр АНУ, Украин хоёр улс хамтран биологийн зэвсэг нууцаар бүтээхээр ажиллаж байна гэсэн ОХУ-ын мэдэгдлийг мөн авч хэлэлцсэн байна. Хуралдааны дэд дарга, НҮБ-ын Зэвсэг хураах бага хуралд суугаа Японы элчин сайд ОгасавараИчиро хэлэхдээ, үр дүн нь эхэндээ хүлээж байсан хэмжээнд хүрэхгүй байгаа ч санал нэгтэй зөвшилцөлд хүрсэн нь сайн хэрэг боллоо гэдгийг онцолжээ. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн улс орнууд тахал өвчин болон түүний дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийн талаар ижил төстэй сэтгэгдэлтэй байгаа нь сайн хэрэг юм тиймээс конвенцыг дараагийн хяналтын хурлаар улам бэхжүүлэхийн тулд тасралтгүй хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэж хэлжээ. Биологийн зэвсгийг хориглох конвенц нь олон улсын хамтын нийгэмлэгийн энэ төрлийн зэвсгийн тархалтыг хянах гол элемент бөгөөд биологийн зэвсгийн эсрэг хатуу хэм хэмжээг бий болгосон баримт бичиг юм. Анх зөвхөн биологийн зэвсгийг ашиглахыг хориглосон 1925 оны Женевийнпротоколын нэмэлт бөгөөд энэхүү конвенцод одоо 184 улс гарын үсэг зурсан байдаг.

Хуваалцах