Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ: Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд 4 эмнэлэг өртөж, сүйрсэн

Сирийн Идлиб, Алеппо мужийн нутагт алан хядагчдын эсрэг явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаанд дөрвөн эмнэлэг, нэг сургууль өртөж, сүйдсэн болохыг

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ: Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд 4 эмнэлэг өртөж, сүйрсэн
НҮБ: Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд 4 эмнэлэг өртөж, сүйрсэн. Зураг: МҮОНРТ

Сирийн Идлиб, Алеппо мужийн нутагт алан хядагчдын эсрэг явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаанд дөрвөн эмнэлэг, нэг сургууль өртөж, сүйдсэн болохыг өчигдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар баталгаажууллаа.

Швейцарийн Женев хотноо тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд товч мэдээлэл хийх үеэрээ энэ тухай албан ёсоор мэдэгдлээ. Сирийн нутаг дэвсгэрт хямрал мөргөлдөөнийг үл харгалзан үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн байрууд ийнхүү хэд хэдэн удаа бөмбөгдөлтөд өртсөнд гүнээ сэтгэл зовниж байна гэдгээ тэрээр хэлсэн байна.

Сая агаарын цохилтод өртөн сүйрсэн эмнэлгүүдээс Идлиб мужийн Мааррет-эн-Нууман дүүргийн эмнэлэг “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ажиллаж байжээ. Эргэн сануулахад, өнгөрсөн 10 дугаар сард Афганистаны Кундуз хотноо тус байгууллагын ажиллуулж байсан эмнэлэг АНУ-ын байлдааны онгоцны бөмбөгдөлтөд өртөн сүйрч, дотор нь байсан 30 хүн амь үрэгдсэн юм.

Харин энэ удаад “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын Сири дэх эмнэлгийг ОХУ-ын байлдааны онгоц бөмбөгдөж, есөн хүний амь нас хохирсон гэж Их Британид төвтэй Сири дэх хүний эрхийн ажиглагч байгууллага мэдээллээ. ОХУ харин энэ мэдэгдлийг тус улсын нэр хүндийг унагах гэсэн суртал ухуулгын чанартай бас нэгэн ор үндэсгүй гүтгэлэг гэж эрс няцаасан байна.

Хуваалцах