Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нүдээ хулгайд алдсан хүүд нүд шилжүүлэх хагалгаа хийжээ

Хятадын Шанхи аймагт гэрийнхээ гадаа тоглож байхдаа хулгайд алдагдан, хоёр нүднийхээ эвэрлэг бүрхэвчийг ухуулсан 6 настай хүүгийн тухай мэдэллэсэн билээ. Тэгвэл хүүд Хятад даяараа олон мянган хүмүүс тусламжийн гараа сунган мөнгө хандивлаж, нийтдээ 800 мянган иен буюу 83.686 фунтийг хандивласан байна

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүдээ хулгайд алдсан хүүд нүд шилжүүлэх хагалгаа хийжээ
Нүдээ хулгайд алдсан хүүд нүд шилжүүлэх хагалгаа хийжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Шанхи аймагт гэрийнхээ гадаа тоглож байхдаа хулгайд алдагдан, хоёр нүднийхээ эвэрлэг бүрхэвчийг ухуулсан 6 настай хүүгийн тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хүүд Хятад даяараа олон мянган хүмүүс тусламжийн гараа сунган мөнгө хандивлаж, нийтдээ 800 мянган иен буюу 83.686 фунтийг хандивласан байна.

Ингээд эмч нар хүүд нүд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн бөгөөд энэ нь үр дүнтэй болбол хүү хараа орж, 5-10 жил л хараатай явуулах боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.

Нүдгүй хүүд олон газар буяны гараа сунгаж байгаа бөгөөд Тайваны хараагүй хүүхдэд зориулсан сургууль хэрэв өөрөө суралцахыг хүсвэл сургалтын төлбөрөөс чөлөөлнө гэдгээ дуулгасан байна.

Хуваалцах