Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ-ээс 108 бөх олимпийн эрх авна

Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг-ын жинд эхний зургаан байрт шалгарсан 108 бөх эрх авна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ-ээс 108 бөх олимпийн эрх авна
Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ-ээс 108 бөх олимпийн эрх авна. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстан Улсын Нур-Султан хотод болно.

Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг-ын жинд эхний зургаан байрт шалгарсан 108 бөх эрх авна.

Токиогийн олимпод бөхийн төрөлд 18 жинд нийт 286 тамирчин оролцох бөгөөд 2020 оны гуравдугаар сард болох Ази, Европ, Пан-Америк болон Африк ба Далайн орнуудын эрх олгох тэмцээнээр жин тус бүрт хоёр, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрх олгох тэмцээнээр үлдсэн эрхийг өгөхөөр тогтоогджээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Хуваалцах