Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нүүдэл суудал” үзэсгэлэнгээс мартсанаа санаарай

“Blue Moon” арт галерей нь дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдийн өмнө толилуулдаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нүүдэл суудал” үзэсгэлэнгээс мартсанаа санаарай
“Нүүдэл суудал” үзэсгэлэнгээс мартсанаа санаарай. Зураг: МҮОНРТ

“Blue Moon” арт галерей нь дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдийн өмнө толилуулдаг билээ.

Энэ хугацаанд уран бүтээлчдийг дэмжин ажиллаж төсөл бичих, хэрэгжүүлэх аяны хүрээнд 200 орчим уран бүтээлчийн бие даасан, нэгдсэн болон хамтарсан уран болон фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулаад байна.

Энэ удаа тэд “Нүүдэл суудал” үзэсгэлэнг танилцуулж байна. Монгол түмний өдөр ирэх тусам мартагдаж буй нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлж, өнөөгийн нийгэмд нүүдэлчин өв соёл болон уламжлалыг сэргээн, суурьшмал соёл иргэншлийн ялгааг тодотгон харуулах нь тэдний зорилго юм.

Дээрх санааг мэргэжлийн уран бүтээлчид өөр өөр өнцгөөс дүрслэн харуулж, 60 гаруй бүтээлээ дэлгэжээ.

Үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах