Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нүүдэлчин Монгол ахуйг бодитоор үзүүлнэ

Сүүлийн жилүүдэд Монголд ирэх жуулчдын тоо өссөөр байгаа юм. Монгол улс бол өөрийн өвөрмөц нүүдэлчний ахуй соёлоороо жуулчдын сонирхлыг татдаг билээ. Жуулчид голчлон улсын баяр наадмын үеэр манай улсыг зорихыг чухалчилдаг.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүдэлчин Монгол ахуйг бодитоор үзүүлнэ
Нүүдэлчин Монгол ахуйг бодитоор үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд Монголд ирэх жуулчдын тоо өссөөр байгаа юм. Монгол улс бол өөрийн өвөрмөц нүүдэлчний ахуй соёлоороо жуулчдын сонирхлыг их татдаг билээ. Жуулчид голчлон улсын баяр наадмын үеэр манай улсыг зорихыг чухалчилдаг. Тиймээс ч энэ жилийн наадмын үеэр Хүй долоо худаг”-т Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг харуулсан нэгэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь гадны жуулчдад Монголыг илүү ихээр таниулахад чиглэсэн шинэлэг арга хэмжээ болоод байгаа юм. Гадаадын иргэд, жуулчдын зочлох тус үзэсгэлэн нь орчин үеийн ямарч хэрэглэлгүй нүүдэлчин айл байх бөгөөд тэнд зөвхөн монгол ахуйг цогцлоожээ. Монгол гэр нь уламжлалт сав суулга, эд хогшил, тавилгатай байхаас гадна таван хошуу малыг хэрхэн маллаж амьдрал ахуйдаа ашигладаг, ердийн хөсөг болох үхэр тэрэг, сарлаг, тэмээ, морин тэргээр нүүдэллэх, цагаан идээний амтлагаа, үндэсний хөгжим, монгол ардын дуугаар ая барих зэрэг үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Нүүдэлчин айлын эзэд нь 20-р зууны эхэн үеийн төв халх шинжийг хадгалсан хувцас хэрэглэлтэй байх агаад нүүдэлчин хот айлын амьдралын хэв маягийг бодитоор үзүүлж байгаа ажээ.

Түлхүүр үг:үзэсгэлэн
Хуваалцах