Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол хүний амьдралыг цаг, улиралтай нь холбон, түүнийгээ хар, цагаанаар үзүүлсэн нь үзэгчдийн таашаалыг ихэд хүлээж байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Г.Ган-Өлзийгийн “Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галлерейд нээлтээ хийлээ.
Монгол ахуй, нүүдэлчдийн соёлыг харуулсан эл үзэсгэлэнд нийт 33 бүтээл дэлгэгджээ.

Гурав дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаа гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн тухай мэргэжил нэгтнүүд нь “Түүний гэрэл зургууд үнэхээр өгүүлэмж сайтай. Ертөнцийн гэрэл гэгээг харуулсан, эх орныхоо өнцөг булан бүрт очиж зураг авч чадсан нь гайхалтай байна” хэмээн ярьж байна.

Монгол хүний амьдралыг цаг, улиралтай нь холбон, түүнийгээ хар, цагаанаар үзүүлсэн нь үзэгчдийн таашаалыг ихэд хүлээж байсан юм. Мөн зураг бүрт тайлбар хийсэн нь энгийн атлаа анхаарал татахуйц байлаа. “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн хоёр өдөр дэлгэгдэнэ.

Б.Дулмаа

Хуваалцах