Нүүдэлчин монголчууд гадныхны дуранд
Брэндон Ли хэмээх залуу Монголд хоёр долоо хоног болохдоо Алтайн уулсын Казак нүүдэлчин гэр бүлд зочилж "Монголын Нүүдэлчид" хэмээх энэхүү бичлэгийг хийжээ.
Мэдээллийн алба

Брэндон Ли хэмээх залуу Монголд хоёр долоо хоног болохдоо Алтайн уулсын Казак нүүдэлчин гэр бүлд зочилж "Монголын Нүүдэлчид" хэмээх энэхүү бичлэгийг хийжээ. Монгол Улсын баруун хязгаарт оршин суух Казах иргэдийн бүргэдээр ан хийх, сарлаг хариулах, тэмээний уралдаан болон өдөр тутмын ахуйн хэсгээс тус бичлэгт харуулна.
Ли өөрийн цахим хуудаснаа “Монгол айлд цөөн хэд хонохдоо дэлхийд хамгийн өвөрмөц соёлуудын нэг болох нүүдлийн соёлтой танилцлаа” хэмээжээ.
Эх сурвалж: https://vimeo.com/150531350


















