Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нүүрэнтэйн хурд-2019” уралдаанд зөвхөн Монгол адуу уралдана

Энэ жил 19 дэх жилдээ болох гэж буй уг уралдаан нь Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/14 тоот захирамжаар зөвшөөрөгдсөн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нүүрэнтэйн хурд-2019” уралдаанд зөвхөн Монгол адуу уралдана
“Нүүрэнтэйн хурд-2019” уралдаанд зөвхөн Монгол адуу уралдана. Зураг: МҮОНРТ

Багануур-Бага Хэнтийн бүс уяачдын холбооноос зохион байгуулдаг “Нүүрэнтэйн хурд-2019” хаврын бүсийн уралдаан ирэх тавдугаар сарын 12-нд Багануур дүүрэгт болно.

Үүнд их нас, соёолон насны морьд уралдах бөгөөд онцлог нь уяачид зөвхөн Монгол адууныхаа шандасыг сорих юм.

Энэ жил 19 дэх жилдээ болох гэж буй уг уралдаан нь Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/14 тоот захирамжаар зөвшөөрөгдсөн билээ.

Үүнд Төв аймгийн зүүн зүгийн сумынхан болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Налайх, Багануур, Багахангай дүүргийн уяачид хурдан хүлгээ ихэвчлэн сойдог юм.

Уралдааныг морь эргүүлэх тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан зохион байгуулж, зөвшөөрөлтэй цөөн тооны машин дагаж, хяналт тавьдаг уламжлалтай.

Хуваалцах