Нууц үгийг түлхүүрээр орлуулна
Хэрэглэгчийн нууцлалыг найдвартай хамгаалах үүднээс нууц үгний тэмдэгтийн уртыг байнга нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм. Одоогийн байдлаар 12-оос олон тэмдэгт бүхий нууц үг хамгийн найдвартай гэгдэж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Хэрэглэгчийн нууцлалыг найдвартай хамгаалах үүднээс нууц үгний тэмдэгтийн бүр олон, урт болгох шаардлага гарч байгаа юм. Одоогийн байдлаар 12-оос дээш тэмдэгттэй нууц үг хамгийн найдвартай гэгдэж байна. Гэхдээ Моорын хууль цаашид хүчин төгөлдөр үйлчилсээр байх юм бол хэзээ нэгэн цагт ганц нууц үг оруулж, веб хуудсанд нэвтрэхийн тулд зохиол бичих дээрээ тулж ч магадгүй юм. Тэгвэл онлайн бүртгэлтэй холбоотой иймэрхүү хүндрэлээс зайлсхийх технологийг Google бүтээж байна. Ухаалаг чипийг агуулах бодит түлхүүрийн тухай өгүүлэл тус компаний нууцлал хамгаалалт хариуцсан дэд захирал Эрик Гросс, инженер Мэйэнк Үпэдая нарын нэрээр IEEE Security & Privacy Magazine сэтгүүлийн ирэх долоо хоногийн дугаарт нийтлэгдэнэ хэмээн Wired сайт мэдээллээ. Хаалганы цоожны түлхүүртэй төстэй төхөөрөмжийг комьютертээ холбох тохиолдолд веб хуудаснуудын бүртгэлд нэвтрэх ажиллагаа автоматаар хийгдэх аж. Веб хуудас түлхүүрийг таньж нэвтрүүлж байхаар зориулалагдсан программ хангамжийг зохиох шаардлагатай. Ийм Юбикий түлхүүр нь механик гэмтлээс хангалттай сайн хамгаалагдсан, ус нэвтрүүлдэггүй, мөн энгийн түлхүүрний оосор хэлбэрээр ашиглах боломжтой байх бололтой.


















