Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

2014 оны хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн махны жижиглэн худалдааг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

2014 оны хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн махны жижиглэн худалдааг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

"Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын 2014 оны өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажил зохион байгуулах үүрэг бүхий "Нөөцийн махны менежер"-ээр "Баатарууд тэнгэр" ХХК, "Эи Эн Ди Эм" ХХК-иуд шалгаран, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж байна.

Уламжлалт "Сар шинийн баяр"-т зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна.

Ингэхдээ дүүргүүдэд энэ сарын 11-29-ний өдрийг дуустал хугацаанд доорх нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Сүхбаатар дүүрэгт:
1.Бүрд зах -"ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
2.7 буудалд -"Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10 тн);

Баянгол дүүрэгт:
1.Смарт худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2,5т);
2.Хар хорин худалдааны төвийн гадна "ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);

Хан-Уул дүүрэгт:
1.Яармагийн эцсийн буудалд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 2,5т);

Чингэлтэй дүүрэгт:
1.Бөмбөгөр худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2-2,5т);
2.Нарантуулын гадна талбайд "ANDM" ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
3.Хүчит шонхор худалдааны төвд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10т);

Баянзүрх дүүрэгт:
1.Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
2.Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;

Сонгинохайрхан дүүрэгт:
1.3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
2.Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
3.21-р хороолол Шөнийн захын гадна талбайд 2 машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);

Багануур дүүрэгт: 1 цэгээр ANDM ХХК(1 машин 5т);

Багахангай, Налайх дүүрэг тус бүрт 1 цэгээр Баатарууд тэнгэр ХХК (2 машин 3.5-5т).

Мөн Мишээл экспо худалдааны төвд энэ сарын 14-өөс 24-ний өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр, Дүнжингарав худалдааны төвд энэ сарын 14-29-ний өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас 4, 4 машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах аж.

Хуваалцах