Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нялхсын эндэгдэл улсын дунджаас нэг хувиар буурчээ

Нялхсын эндэгдэл Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор зэрэг 10-аад аймагт улсын дунджаас их байгаа аж. Энэ оны хагас жилийн байдлаар нялхсын эндэгдлийн 577 тохиолдол гарсан нь өмнөх жилүүдийнхээс хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч нэгээс таван насны хүүхэд нас барах тохиолдод 10 хувиа

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нялхсын эндэгдэл улсын дунджаас нэг хувиар буурчээ
Нялхсын эндэгдэл улсын дунджаас нэг хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Нялхсын эндэгдэл Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор зэрэг 10-аад аймагт улсын дунджаас их байгаа аж. Энэ оны хагас жилийн байдлаар нялхсын эндэгдлийн 577 тохиолдол гарсан нь өмнөх жилүүдийнхээс хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч нэгээс таван насны хүүхэд нас барах тохиолдод 10 хувиар өсжээ.

Тодруулбал зургаан сарын дүн мэдээгээр улсын хэмжээнд бага насны 133 хүүхэд эндсэн байна. 1000 амьд төрөлтөнд энэ тоо яаж нөлөөлж байгаа талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэл, сургалт сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэл мэдээлэл хийсэн юм.

Тэрээр 1000 амьд төрөлтөнд ноогдох нялхсын эндэгдэл 2013 оны эхний хагас жилд 15 байна. Энэ нь өмнөх оныхоо эндэгдэлээс нэг хувиар буурсан үзүүлэлт. Уг үзүүлэлт Хөвсгөлд 27, Говь-алтайд 25, Сүхбаатарт 23, Баянхонгор аймагт 21 байгаа нь улсын дунджаас 6-12 хүүхдээр их байгаа юм. Өмнөговь, Увс, Архангай, Дорноговь,Баян-өлгий аймгуудад эндэгдэл улсын дунджаас их байна.

Түүнчлэн энэ асуудал нярайн амьсгалын аппарат бага байгаатай холбоотой хэмээн ЭМЯ-аас тайлбарласан юм. Мөн сумдын тоног төхөөрөмж ялангуяа эх хүүхэдтэй холбоотой төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа ажээ.

Түлхүүр үг:эх нялхс
Хуваалцах