Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нью-Йорк Айлендерс” 5 хожоод байна

“Нью-Йорк Айлендерс” 5 хожоод байна

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нью-Йорк Айлендерс” 5 хожоод байна
“Нью-Йорк Айлендерс” 5 хожоод байна. Зураг: МҮОНРТ

Улирлыг тун муу эхлүүлээд байсан Канадын “Ванкувер Кэнакс” энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотын мөсөн талбайд зочилж, “Айлендерс”-ын эсрэг улирлын 13 дахь тоглолтоо хийсэн. Энэ тоглолтод Жек Капуано дасгалжуулагчтай “Нью-Йорк Айлендерс” өрсөлдөгчөө 4:2-ын харьцаатай өрсөлдөгчөө хожсон байна. 19 тоглогч нь мөсөн талбайд гарч, нийтдээ жигд сайн тоглолтыг үзүүлж байсан “Айлендерс”-ын хамгаалалт энэ өдөр онцгой байж, багаараа 23 хаалтыг хийжээ.

Ингэснээр Ванкувер хотын баг сүүлийн 9 тоглолтдоо дарааллан хожигдлоо. Тэд өрнөдийн 13-р байрт бичигдэж байгаа бол Нью-Йорк хотын баг дорнод бүсийн 15-р байрт лигийг үргэлжлүүлж байна.

Хуваалцах