Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нью-Йорк Рейнжерс” аваргуудтай оноолт таарлаа

АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын “Пингвинс” баг өнөөдөр өөрийн талбайдаа дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Рейнжерс” багийг хүлээн аван тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нью-Йорк Рейнжерс” аваргуудтай оноолт таарлаа
“Нью-Йорк Рейнжерс” аваргуудтай оноолт таарлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын “Пингвинс” баг өнөөдөр өөрийн талбайдаа дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Рейнжерс” багийг хүлээн аван тоглолоо. Багууд улирлын өмнөх тоглолтууддаа хожигдоод байсан учраас энэ өдөр хожлын төлөө ширүүн тэмцлийг өрнүүлж байсан. Тоглолтын эхний үед өнгөрсөн улирлын аварга “Пингвинс” 2 гоолыг оруулж чадсан. Өнөөдөр шинэ улирлын эхний тоглолтдоо талбайд гарсан 22 настай довтлогч Жейк Гюнцель шилдэг форумтай хэвээр байгаа гэдгээ харуулж, 2 шайбыг хаалганд оруулсан юм.

Харин тоглолтын 2, 3-р үед “Рейнжерс”-ийн залуус мөсөн талбайд хурд хүчний гайхамшигийг үзүүлж, 5 гоолыг оруулж чадсан. Тэд багаараа жигд сайн байж, Рик Нэш, Михаэль Грабнер, Жей Ти Миллер, Кевин Хэйс, Дерек Степан нар тус бүр нэг шайбыг оруулжээ. “Нью-Йорк Рейнжерс” ийнхүү тун чухал тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь хожиж, улирлын 14 дэх хожлоо авсанаар 29 оноотой боллоо.

Тэд дорнод бүсийн 2-р байрт бичигдэж байгаа бол Майк Салливан дасгалжуулагчтай, Стэнлийн цомын 4 удаагийн эзэн “Питтсбург Пингвинс” энэ бүсийн 3-р байрт 25 оноотойгоор лигийг үргэлжлүүлж байна. Багууд энэ сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо улирлын дараагийн тоглолтдоо дахин өрсөлдөх хуваарьтай байна.

Хуваалцах