Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Нью-Йорк Рейнжерс" дорнод бүсийн дэд байрт

Дорнод бүсийн дэд байрт бичигдэж байгаа "Нью-Йорк Рейнжерс" сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожсон. Тэд улирлын 12 дахь тоглолтоо хийхээр "Бостон Брүйнс"-ийн талбайд зочиллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нью-Йорк Рейнжерс" дорнод бүсийн дэд байрт
"Нью-Йорк Рейнжерс" дорнод бүсийн дэд байрт. Зураг: МҮОНРТ

Дорнод бүсийн дэд байрт бичигдэж байгаа "Нью-Йорк Рейнжерс" сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожсон. Тэд улирлын 12 дахь тоглолтоо хийхээр "Бостон Брүйнс"-ийн талбайд зочиллоо. Багууд улирлын эхэнд буюу есдүгээр сарын 27-ны өдөр учраа тааран тоглоход Рейнжерс талбайдаа 5:2-н харьцаатай хожоод байсан. Энэ улирлын 2 дахь учраад ч мөсөн талбайд илүү баг нь Рейнжерс байж, 5:2-н харьцаатай ялалтыг авлаа.

Гоолуудыг тус багийн ренжерүүд болох Ник Холден, Дерек Степан, Кевин Хэйс, Павел Бучневич, Михаэль Грабнер нар хаалганд оруулжээ. АНУ-ын "Нью-Йорк Рейнжерс" ингэснээр улирлын 12 тоглолтын дараах байдлаар 18 оноотойгоор дэд байрт бичигдсэнээр дорнод бүсийн лигийг үргэлжлүүлж байна.

Хуваалцах