“Нью-Жерси Девилс” улирлын 19 дэх тоглолтоо хийлээ
“Нью-Жерси Девилс” улирлын 10 дахь хожлоо авлаа
Мэдээллийн алба

АНУ-ын Нью-Жерси “Девилс” өнөөдөр Канадын "Торонто Мэйфл Лифс”-г өөрийн талбайдаа хүлээн авлаа. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 100 дахь жилдээ тоглож байгаа Торонто энэ өдрийн тоглолтын эхний үед мөсөн талбайд хурд хүч, ур чадварыг гайхуулан тоглож 3 гоолыг оруулсан.
Назем Кадри нэг гоолыг оруулсан бол 2016 оны NHL-н драфтын тэргүүн сонголт Остон Мэттьюс 2 шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Өдгөө 19 настай шинэ залуу шилдэг довтлогч Мэттьюс лигийн эхний 20 тоглолтод 8 гоол оруулж, 8 ашигтай дамжуулалт өгөөд байна. Харин тоглолтын 2-р үед, ердөө эхний 5 минутад талбайн эзэн баг “Чөтгөрүүд” дараалан 3 шайб Торонтогийн хаалганд оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн.
Тэд өөрийн талбайдаа агуулгын хувьд бүх талаараа илүү тоглож байсан ч багууд үлдсэн цагт дахин 1, 1 гоолыг оруулсанаар тоглолт 4:4-н харьцаатай өндөрлөсөн юм. Улмаар “Shootout” буюу торгуулийн цохилтоос ялагчийг шийдвэрлэж, дүрэм ёсоор баг тус бүрээс 3 хоккейчин цохилт хийсэн. 2 талын хаалгачид бүх цохилтуудыг амжилттай хаасан ч швед довтлогч Якоб Иосефсон шайбыг оруулж чадсанаар багтаа ялалт авчирсан юм. "Нью-Жерси Девилс” одоогоор 23 оноотой дорнод бүсийн 7-р байрт лигийг үргэлжлүүлж байна.


















