Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нюанс” хамтлагийнхан К.И.Базарсадаевын тоглолтод оролцоно

Хоёр жилийн өмнө тус хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав К.И.Базарсадаевын нэрэмжит дөрөвдүгээр уралдаанд өрсөлдөж, дэд байр болон үзэгчдийн ташаалд нийцсэн дуучин шагналыг хүртсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нюанс” хамтлагийнхан К.И.Базарсадаевын тоглолтод оролцоно
“Нюанс” хамтлагийнхан К.И.Базарсадаевын тоглолтод оролцоно. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жил 15 насныхаа ойг тэмдэглэсэн “Нюанс” хамтлагийн уран бүтээлчид энэ сарын дундуур ОХУ-ын Улан-Үдэ хотыг зорих гэж байна. Учир нь СССР-ийн болон Буриадын ардын жүжигчин К.И.Базарсадаевын 80 насны ойн гала тоглолтонд урилгаар оролцох гэнэ.

Хоёр жилийн өмнө тус хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав К.И.Базарсадаевын нэрэмжит дөрөвдүгээр уралдаанд өрсөлдөж, дэд байр болон үзэгчдийн ташаалд нийцсэн дуучин шагналыг хүртсэн билээ. Мөн тэд өнгөрсөн жилүүдэд К.И.Базарсадаевын Соёлын сангийн урилгаар олон удаагийн аялан тоглолтыг ОХУ-ын хилийн дагуух хот, районуудаар уран бүтээлийн тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм.

К.И. Базарсадаевын 80 насны ойн тоглолтод алдарт дуучин, ОХУ-ын ардын жүжигчин Иосиф Кобзон болон Орос, Буриадын нэр хүндтэй уран бүтээлчид уригдан оролцож ая дуугаа өргөх гэнэ. Мөн манай УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Ж. Чингэс нар урилгаар оролцох юм байна.

Хуваалцах