Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Алтан-Од дөрөвдүгээр байрыг эзэллээ

Тайландын нийслэл Бангкок хотод хүндийг өргөлтийн өсвөр үеийн ДАШТ үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Алтан-Од дөрөвдүгээр байрыг эзэллээ
О.Алтан-Од дөрөвдүгээр байрыг эзэллээ. Зураг: МҮОНРТ

Тайландын нийслэл Бангкок хотод хүндийг өргөлтийн өсвөр үеийн ДАШТ үргэлжилж байна.

Тэмцээнд 98 орны 680 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор охидын 48 кг-ын жинд А.Өүлүн-Эх, 53 кг-д О.Алтан-Од, 63 кг-д Э.Энхтамир, Б.Батчимэг, 69 кг-д Б.Отгонжаргал, 75 кг-д О.Дархижав нар өрсөлдөж буй.

48-кг-д А.Өэлүн-Эх 34 орноос 21 дүгээр байранд орсон бол дараагийн өдөр 53 кг-д О.Алтан-Од дөрөвдүгээр байрыг эзэллээ.

Тус тэмцээнд манай баг тамирчид анх удаа оролцож байгаа бөгөөд 16 дугаар байрт шалгарвал ирэх жил болох залуучуудын гуравдугаар олимпийн наадамд өрсөлдөх эрх хүртэх юм.

Хуваалцах