Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Ариунболд агсны нэрэмжит тэмцээн зохион боллоо

Монгол Улсын спортын гимнастикийн анхны шигшээ багийн тамирчин, Ард түмний гавьяат багш, дасгалжуулагч О.Ариунболд агсны нэрэмжит спортын гимнастикийн тэмцээнийг талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар болон Монголын гимнастикийн холбоо хамтран Спортын гимнастикийн шигшээ багийн зааланд зохион б

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Ариунболд агсны нэрэмжит тэмцээн зохион боллоо
О.Ариунболд агсны нэрэмжит тэмцээн зохион боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын спортын гимнастикийн анхны шигшээ багийн тамирчин, Ард түмний гавьяат багш, дасгалжуулагч О.Ариунболд агсны нэрэмжит спортын гимнастикийн тэмцээнийг талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар болон Монголын гимнастикийн холбоо хамтран Спортын гимнастикийн шигшээ багийн зааланд зохион байгуулав.

Тэмцээнд 80 гаруй тамирчин 12 зэрэглэлээр оролцсон юм. Энэ тэмцээнийг цаашид уламжлал болгон гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

Нэрт дасгалжуулагч О.Ариунболд нь 18 настайдаа улсын шигшээ багт тамирчнаар орсноосоо хойш Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо болон "SOS" асрамжийн төв зэрэг байгууллагад багш, дасгалжуулагчаар ажиллаж, амьдралынхаа 60 шахам жилийг спортын гимнастикийг хөгжүүлэхэд зориулжээ.

Хуваалцах