Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүүллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан азарганы уралдаанд тоосоо өргөх шандаст хүлгүүд дөнгөж саяхан гарааны зурхай руу хөдөллөө. Энэ жилийн баяр наадамд бүртгүүлсэн 228 азрагаас 163 хурдан хүлэг уралдахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүүллээ
О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан азарганы уралдаанд 163 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүлж, Нийслэлийн ХУД-ийн уяач Б.Мөнхтулгийн бор азарга аман хүзүүдлээ.

Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хонгор халзан, гуравт хурдалж, дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уяач Д.Эрдэнэбатын хул, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгйн хар азарга давхилаа.

Энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд 228 хүлэг бүртгүүлсэн юм.

Хуваалцах