Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Бурмаа алтан медалийн төлөө хүч үзнэ

Б.Нямгэрэл эхний тойрогтоо гоц мөргөж улмаар Энэтхэгийн Анитатай, О.Бурмаа Узбекстаны Лалахан Оринбаеватай оноолт таарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Бурмаа алтан медалийн төлөө хүч үзнэ
О.Бурмаа алтан медалийн төлөө хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ, эмэгтэйчүүдийн ХIХ аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотын “Bangkok Youth Center” спорт цогцолборт хоёр дэвжээн дээр явагдана. Хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Б.Нямгэрэл, 75кг-д “Хүч” спорт хороо, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар зодоглолоо. Түүнчлэн сонгомол бөхийн 59, 71, 85 кг-ын жинд өрсөлдөх тамирчид дэвжээнд гарсан юм.

Б.Нямгэрэл эхний тойрогтоо гоц мөргөж улмаар Энэтхэгийн Анитатай таарч ялагдсан бол, О.Бурмаа Узбекстаны Лалахан Оринбаеваг ялж, хагас шигшээд Казахстаны бөхийг өвдөглүүллээ. Ийнхүү тэрбээр нээлтийн үйл ажиллагааны дараа алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Нээлт 19:00 цагт болно.

Хуваалцах