Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Бурмаа хоёр дахь медалийг авч ирлээ

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкент хотноо эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байгаа билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Бурмаа хоёр дахь медалийг авч ирлээ
О.Бурмаа хоёр дахь медалийг авч ирлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкент хотноо эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг-ын жингийн барилдаан болж, Монголын бөхчүүдээс 75 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм.

Хуваалцах