Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Бурмаагийн алтан медалийн буухиаг өнөөдөр хэн залгуулах бол

Тэрбээр 75 кг-ын жинд хүч үзсэн бөгөөд Узбекстан, Казахстаны бөхчүүдийг цэвэр ялж, финалд Японы Рио Абег 2:0-ээр хожин аваргалсан юм. ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаагийн хувьд Азийн аваргаас гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Бурмаагийн алтан медалийн буухиаг өнөөдөр хэн залгуулах бол
О.Бурмаагийн алтан медалийн буухиаг өнөөдөр хэн залгуулах бол. Зураг: МҮОНРТ

Тайландын Бангкок хотноо өчигдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа алтан медаль хүртлээ. Тэрбээр 75 кг-ын жинд хүч үзсэн бөгөөд Узбекстан, Казахстаны бөхчүүдийг цэвэр ялж, финалд Японы Рио Абег 2:0-ээр хожин аваргалсан юм. ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаагийн хувьд Азийн аваргаас гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан билээ. Түүний хувьд Монголоосоо дээрх тэмцээнээс алтан медаль хүртсэн чөлөөт бөхийн тав дахь эмэгтэй тамирчин болоод байна.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 жингийн барилдаан болно. Манайхаас 48 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д О.Отгонтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 10.00-аас эхэлж, 19:30 цагаас медалийн төлөөх барилдаан болно.

Хуваалцах