О.Дархижав ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
О.Дархижав огцом өргөлтөөр 93 кг-ыг өргөсөн бөгөөд сүүлийн хоёр захиалгаа өргөсөн бол мөнгөн медаль хүртэх боломжтой байлаа.
Мэдээллийн алба

Номхон далайд орших арал улс Фижид хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр 71 кг-ын жинд О.Дархижав огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэв.
Энэ нь Монголын тамирчдын ДАШТ-ээс хүртсэн 10 дахь медаль юм.
О.Дархижав огцом өргөлтөөр 93 кг-ыг өргөсөн бөгөөд сүүлийн хоёр захиалгаа өргөсөн бол мөнгөн медаль хүртэх боломжтой байлаа.
Залуучуудын ДАШТ бол О.Дархижавын хувьд хоёр дахь том тэмцээн нь юм.


















