Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Дашбалбар агсны шүлгийг Германчууд сонсоод уйлжээ

Яруу найрагч О.Дашбалбар агсны "Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ", "Охин үрээ хайрла" зэрэг шүлгийг Герман хэлнээ хөрвүүлэн "ALIVE" нэртэйгээр аудио цомог гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Дашбалбар агсны шүлгийг Германчууд сонсоод уйлжээ
О.Дашбалбар агсны шүлгийг Германчууд сонсоод уйлжээ. Зураг: МҮОНРТ

Яруу найрагч О.Дашбалбар агсны "Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ", "Охин үрээ хайрла" зэрэг шүлгийг Герман хэлнээ хөрвүүлэн "ALIVE" нэртэйгээр аудио цомог гаргажээ.

Тус цомгийг Н.Солонго хэмээх бүсгүй орчуулан хэвлүүлж, Берлин хотод нээлтээ хийсэн байна.

Иймд түүний шүлгүүдийг Германчууд шимтэн сонсож, нулимас ч унагасан гэнэ.

Н.Солонгийн хувьд хэлэхэд 2015 оны гуравдугаар сараас ХБНГУ-ын ЦСҮ намаас Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон намын Залуучууд ба эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл, Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбооны ТУЗ-ын гишүүнээр тус тус ажиллаж байгаа аж.

Хуваалцах