Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

О.Есүгэн шагналт байрт орлоо

О.Есүгэн шагналт зургаадугаар байрт шалгарсан байна. Тэрбээр шигшээ наймд багтаж 162.2 оноо авсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Есүгэн шагналт байрт орлоо
О.Есүгэн шагналт байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн оюутны Универсиад - 2019 наадмын урт бууны 10 метрийн зайн тэмцээн өчигдөр Итали улсын Наполи хотноо боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон О.Есүгэн шагналт зургаадугаар байрт шалгарсан байна. Тэрбээр шигшээ наймд багтаж 162.2 оноо авсан юм. Харин манай тамирчин Г.Нандинзаяа 11 дүгээр байрт шалгарчээ.

Сонирхуулахад, энэ зайд Чехийн тамирчин Л.Браздова 259.3 оноогоор Универсиадын рекорд тогтоож алт, Энэтхэг, Тайванийн тамирчин мөнгө, хүрэл медаль хүртэв.

Хуваалцах