О.Фигероа аваргын бүсээ хураалгав
Дэлхийн боксын зөвлөл WBC-ийн 6162 кг-ын аварга Омар Фигероа бэртлийн улмаас аваргын бүсээ алдлаа хэмээн ESPN мэдээллээ.
Мэдээллийн алба

Дэлхийн боксын зөвлөл WBC-ийн 6162 кг-ын аварга Омар Фигероа бэртлийн улмаас аваргын бүсээ алдлаа хэмээн ESPN мэдээллээ. Америк боксчин 2014 оны эхээр тус холбооны залуучуудын дэлхийн аварга Даниэль Страдатай хийсэн тулааны үеэр хүнд гэмтэл авсан юм. Харамсалтай нь жил гаруйн хугацаа үргэлжлэхэд түүний бэртэл эдгээгүй байна.
Ийнхүү тэрээр бүсээ хамгаалах тулаан хийх боломжгүй болсноор WBC-ийн удирдлага Фигероагоос цолыг нь хураахаар шийджээ. Холбооны зүгээс энэ жил шинэ аварга тодруулах WBC, WBА-ийн дэлхийн аварга Хорхе Линарес, Мексикийн Хавьер Прието нарын дунд удахгүй хийхээр төлөвлөжээ.


















