О.Ганцоож шилдгээр шалгарлаа
Энэ сарын 14-нд эхэлсэн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр эхэлжээ. 10 дахь удаагаа зохион байгуулж буй тус уралдааныг балетийн жүжигчдийн хувьд “олимп” хэмээн үздэг аж.
Мэдээллийн алба

АНУ-ын Жэксон хотноо болж буй олон улсын балетийн жүжигчдийн уралдаанд ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож
хоёрдугаар шатанд шалгарчээ. Түүнтэй Австрали, Өмнөд Африк, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, Бразиль, Куба, Чили, АНУ, Португалийн 17 бүжигчин шагналт байрын төлөө өрсөлдөх юм. О.Ганцоожтой хамтран МУГЖ Ч.Ганчимэг бүжиглэж буй. Тэд эхний шатанд “Дон Кихот”- ын хэсгээс үзүүлсэн бол дараагийн шатанд орчин үеийн бүжгээр өрсөлдөх гэнэ.
Энэ сарын 14-нд эхэлсэн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр эхэлжээ. 10 дахь удаагаа зохион байгуулж буй тус уралдааныг балетийн жүжигчдийн хувьд “олимп” хэмээн үздэг аж.


















