Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Гүндэгмаа, О.Янжинлхам нар дэлхийн цомд уригдав

Жил тутам болдог буудлагын Дэлхийн цомын финалын тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл Азербайжан улсын Габала хотод болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Гүндэгмаа, О.Янжинлхам нар дэлхийн цомд уригдав
О.Гүндэгмаа, О.Янжинлхам нар дэлхийн цомд уригдав. Зураг: МҮОНРТ

Жил тутам болдог буудлагын Дэлхийн цомын финалын тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл Азербайжан улсын Габала хотод болох гэж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар чансаагаараа эрэмбэлэгдэн уригдсан байна. Тэмцээний хуваарь ёсоор О.Гүндэгмаа маргааш буюу энэ сарын 23-нд 25 метрийн спорт гар бууны төрөлд, О.Янжинлхам ирэх 26-ны өдөр 50 метрийн гурван байрлалаас буудах урт бууны дасгалд тус тус өрсөлдөх юм.

Энэхүү финалын тэмцээн оны төгсгөлд жил бүр нэг удаа болдог ба тухайн жилийн дэлхийн цомын медальт байрт шалгарсан болон финалд шалгарсан шилдэг буудагчид урилгаар оролцдогоороо онцлогтой.

Хуваалцах