О.Гүндэгмаа "Рио-2016" олимпийн эрхээ авлаа
БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдсөн МУГТ, Отрядын Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа.
Мэдээллийн алба

БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдсөн МУГТ, Отрядын Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа.
Тэрээр 582 оноотой, долоодугаар байраар хагас шигшээд шалгарсан. Улмаар финалд 18 оноо авч, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарснаар ирэх жил Бразилийн Рио Де Жанейрод болох зуны олимпийн наадмын болзлоо хангалаа.
Тэрээр ийнхүү Монголын тамирчдаас хамгийн анх "Рио-2016" олимпид оролцох болзлоо хангаад байна. О.Гүндэгмаа 2008 оны Бээжингийн олимпийн анхны эрхийг эх орондоо авчирч байсан бол найман жилийн дараа ийнхүү дахин салхийг хагаллаа.
О.Гүндэгмаа гавьяатын дасгалжуулагч болон "Алдар" спорт хороо, "Эрдэнэт" үйлдвэр, "Хангарьд" спорт хорооны багш дасгалжуулагч, хамт олонд баяр хүргэе.


















