Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар хагас шигшээд шалгарч чадсангүй

“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны түргэвчилсэн дасгал дөнгөж сая өндөрлөлөө. Энэ төрөлд Ц.Мөнхзул 580 оноотойгоор 11, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа 579 оноотойгоор 12 дугаар байрт бичигдэж, тэмцээнээ өндөрлү

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар хагас шигшээд шалгарч чадсангүй
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар хагас шигшээд шалгарч чадсангүй. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны түргэвчилсэн дасгал дөнгөж сая өндөрлөлөө. Энэ төрөлд Ц.Мөнхзул 580 оноотойгоор 11, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа 579 оноотойгоор 12 дугаар байрт бичигдэж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин эхний найман байрт шалгарч, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх болсон тамирчдыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчин Занг Жинжинг (Zhang Jingjing) 592, Грекийн тамирчин Коракаки Анна (Korakaki Anna) 584, Гүржийн тамирчин Салуквадзе Нино (Salukvadze Nino) 584, ХБНГУ-ын тамирчин Карч Моника (Karsch Monika) 583, Болгарын тамирчин Вонева Антонета (Boneva Antoaneta) 583, Умард Солонгосын тамирчин Жү Юүнг Сук (Jo Yong Suk) 582, Швейцарийн тамирчин Диетелм Гербер Хейди (Diethelm Gerber Heidi) 582, ОХУ-ын тамирчин Коршунова Екатерина (Korshunova Ekaterina) 582 оноо цуглуулжээ.

Сонирхуулахад, О.Гүндэгмаа 1978 оны тавдугаар сарын 23-нд, Ц.Мөнхзул 1981 оны хоёрдугаар сарын 28-нд төрсөн бол тус төрөлд өрсөлдсөн хамгийн залуу тамирчнаар Грекийн тамирчин бүсгүй Коракаки Анна тодорч байна. Тэрбээр 1996 оны дөрөвдүгээр сарын 8-нд төржээ.

Хуваалцах