Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Гүндэгмаа үндсэн төрөлдөө өрсөлдөнө

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам амжилттай үргэлжилж, дэлхийн сая сая хүн анхаарлаа хандуулаад байна. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлээд 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Гүндэгмаа үндсэн төрөлдөө өрсөлдөнө
О.Гүндэгмаа үндсэн төрөлдөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам амжилттай үргэлжилж, дэлхийн сая сая хүн анхаарлаа хандуулаад байна. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлээд 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Манай улсын тамирчид өнөөдөр буудлага, бокс, жүдо бөхийн төрөлд өрсөлдөнө. Тэмцээн Улаанбаатарын цагаар 21:00-ээс эхэлнэ.

Буудлагын төрөлд эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар өрсөлдөнө. Энэ дасгал О.Гүндэгмаагийн үндсэн төрөл хэдий ч Ц.Мөнхзул ч амжилт үзүүлэх боломжтой. Тэд өчигдөр болсон 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөхдөө О.Гүндэгмаа 379 оноогоор 20, Ц.Мөнхзул 378 оноогоор 32 дугаар байрт орсон юм.

Хуваалцах