О.Насанбурмаа, Э.Даваанасан нар хүрэл медаль хүртэв
О.Насанбурмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Евгения Захарченког оноогоор цэвэр (3:2), Э.Даваанасан эзэн орны Эльмира Халаеваг 3:2-оор тус тус ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Мэдээллийн алба

Красноярскийн тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, 72 кг-д дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан нар хүрэл медалийн эзэн боллоо.
О.Насанбурмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Евгения Захарченког оноогоор цэвэр (3:2), Э.Даваанасан эзэн орны Эльмира Халаеваг 3:2-оор тус тус ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
О.Насанбурмаа гавьяат тус тэмцээнээс долоо дахь медалиа зүүж байгаа бол өнгөрсөн жил 68 кг-д үзүүрлэсэн Э.Даваанасан дээд жиндээ хүрэл медаль хүртлээ.


















