Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Насанбурмаа эхний ялалтаа авлаа

"Рио-2016" наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа дөнгөж сая эхний барилдаанаа хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Насанбурмаа эхний ялалтаа авлаа
О.Насанбурмаа эхний ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа дөнгөж сая эхний барилдаанаа хийлээ. Тэрбээр Тайванийн тамирчин Чен Вэн Линтэй барилдсан юм. Манай тамирчин хурдтай, дайчин барилдааныг хийж, онооны давуугаар барилдааныг хошуучилсан. Тайванийн тамирчин мөрөндөө гэмтэл авч, шүүгчдийн шийдвэрээр О.Насанбурмаад ялалтыг өглөө. Тэрбээр олимпийн наадмаа өнгөтэй сайхан эхлүүлж, шилдэг 16-д шалгарч байна. Тун удахгүй дараагийн барилдаанаа ОХУ-ын тамирчин Наталья Воробеватай хийнэ.

Хуваалцах