Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

О.Насанбурмаа тэмцээнээ өндөрлөв /бичлэг/

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жинд барилдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Насанбурмаа тэмцээнээ өндөрлөв /бичлэг/
О.Насанбурмаа тэмцээнээ өндөрлөв /бичлэг/. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жинд барилдсан. Тэрбээр шөвгийн тоглолтод ОХУ-ын бөх Наталья Воробеватай таарч 5:0-ээр хожигдсон. Наталья Воробева Египетийн бөхийг хагас шигшээд ялснаар финалд шалгарч чадсан. Энэ нь манай тамирчинд дагах барилдаан хийх боломжийг олгосон юм. О.Насанбурмаа эхний дагах тойрогт Казакстаны бөх Элмира Сездековатай таарч барилдсан боловч 3:2-оор ялагдаж тэмцээнийг орхилоо. Барилдааны бичлэгийг дээд талын зурган дээр дарж үзнэ үү.

Хуваалцах