Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Сувд-Эрдэнэ Непалийн боксчинтой тулалдана

Ази, Номхон далайн бүсийн олимпийн эрхийн тэмцээнээс эрэгтэй 10 жин, эмэгтэй гурван жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Сувд-Эрдэнэ Непалийн боксчинтой тулалдана
О.Сувд-Эрдэнэ Непалийн боксчинтой тулалдана. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын Ази, Номхон далайн бүсийн олимпийн эрх олгох боксын тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чянь Ань хотод орон нутгийн цагаар 18.00-д эхэлнэ. Тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн цугларчээ.

Ази, Номхон далайн бүсийн олимпийн эрхийн тэмцээнээс эрэгтэй 10 жин, эмэгтэй гурван жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдээс эхний гурван байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх, эмэгтэй тамирчид шигшээд шалгарсан тохиолдолд "Рио-2016" олимпийн наадмыг зорих эрх авна.

Монголын шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Сувд-Эрдэнэ Непалийн боксчин Сарасвати Ранатай өнөөдөр тулалдана.

Хуваалцах