Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэллээ

Улс тунхагласны 89 жилийн ойд зориулан НАМЗХ, МЗЭ хамтран зохион байгуулсан "Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд Гомбын Сэр–Одын нэрэмжит наадмын шагналт яруу найрагч О.Цэнд–Аюуш түрүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэллээ
О.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэллээ. Зураг: МҮОНРТ

Улс тунхагласны 89 жилийн ойд зориулан НАМЗХ, МЗЭ хамтран зохион байгуулсан "Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд Гомбын Сэр–Одын нэрэмжит наадмын шагналт яруу найрагч О.Цэнд–Аюуш түрүүллээ. Харин “аман хүзүүнд” Д.Нацагдоржийн нэрэмжит яруу найргийн наадмын шагналт яруу найрагч Л.Нямлхагва, шагналт байранд Л.Ганзул, Б.Чулуунчимэг, Б.Баттулга нар шалгарчээ.
Энэхүү яруу найргийн наадам нь Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиа үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой бөгөөд наадамд оролцох яруу найрагчид эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр өрсөлдсөн юм.

Хуваалцах