Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Үйтүмэн олимпид оролцох эрхтэй боллоо

Олимпийн эрх олгох дараагийн сонгон шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо ирэх дөрөвдүгээр сарын 22-24-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Үйтүмэн олимпид оролцох эрхтэй боллоо
О.Үйтүмэн олимпид оролцох эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт болсон билээ. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумьяа, 58 кг-д П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар олимпийн эрх авахаар өрсөлдсөнөөс 53, 58 кг-д Э.Сумьяа, П.Орхон нар эрхээ аваад байсан бол тэмцээний сүүлчийн өдөр 86 кг-ын жинд өрсөлдсөн О.Үйтүмэн мөн адил олимпийн эрхээ алтан медалийн хамт гардлаа.

О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Хван Ду Кимийг 11:0, хоёрдугаар тойрогт Кыргызстаны бөх Алигажи Гамигажиевийг 10:0, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөх Сомбеерийг 10:0 онооны харьцаагаар буулган авч, олимпийн эрхээ авч, алтан медалийн төлөө Казахстаны бөх Аслан Кахизетэй барилдаж, 7:5 онооны харьцаагаар ялсан юм. Тэрбээр 2012 оны Лондоны олимпийн наадамд оролцож байсан манай туршлагатай бөхчүүдийн нэг юм.

Астанагийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстан дөрөв, Япон гурав, БНСУ, БНХАУ, Кыргызстан, Монгол, Энэтхэг тус бүр нэг, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстан дөрөв, Вьетнам, Монгол тус бүр хоёр, БНХАУ, Кыргызстан, Тайвань, Япон тус бүр нэг олимпийн эрхтэй болов.

Олимпийн эрх олгох дараагийн сонгон шалгаруулах тэмцээн манай улсын нийслэлд ирэх дөрөвдүгээр сарын 22-24-нд болно.

Хуваалцах