Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Ууганбаатар "Grand-Prix Gingdao"-оос хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн "Grand-Prix Gingdao" тэмцээн лхагва гаригт /11.19/ эхэлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Ууганбаатар  "Grand-Prix Gingdao"-оос хүрэл медаль хүртлээ
О.Ууганбаатар "Grand-Prix Gingdao"-оос хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн "Grand-Prix Gingdao" тэмцээн лхагва гаригт /11.19/ эхэлсэн. Энэ удаагийн Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч оролцож байна. Тэмцээний 2 өдрийн дараах байдлаар ОХУ (3 алт, 1 хүрэл), Герман(2+1+1), БНАСАУ(1+0+1) улс тэргүүлж байна. Харин манай улс хоёр хүрэл, хоёр шагналт байраар 15-д эрэмблэгдэж байна.

Тэмцээний эхний өдөр Манай жүдочдоос гурван бөх хүрэлийн төлөө барилдсан ч 48 кг-д Г.Отгонцэцэг ганцаараа хүрэл медаль хүртсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар мөн хүрэл медаль хүртээд байна.

Хуваалцах