Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам болно

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 85 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно. Уралдаанд яруу найрагчид, оюутан залуус гээд яруу найраг сонирхдог бүхэн оролцох боломжтой юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам болно
“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 85 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно. Уралдаанд яруу найрагчид, оюутан залуус гээд яруу найраг сонирхдог бүхэн оролцох боломжтой юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төв ажиллаж байгаа аж. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн нэг шилдэг ном, Очирваань бурхан, Отгонтэнгэр уул, Хутагт гэгээдийн тухай бичсэн нэг шилдэг шүлэг ирүүлэх, оюутан залуус өөрийн бичсэн гурван шилдэг шүлгээ ирүүлэх зэрэг шаардлагыг тавьсан байна.

Наадам хоёр үе шаттай явагдах бөгөөд тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийг Хутагтын хишигт яруу найрагчаар тодруулж, мөнгөн шагналаар мялаана.


Хуваалцах