“Оддын дайн”-ы ес дэх цуврал 2019 онд нээлтээ хийнэ
“Оддын дайн” цувралын ес дэх хэсэг 2019 оны тавдугаар сарын 24-нд бүх Америкийн кино театрын дэлгэцнээ нээлтээ хийхээр болжээ.
Мэдээллийн алба

“Оддын дайн” цувралын ес дэх хэсэг 2019 оны тавдугаар сарын 24-нд бүх Америкийн кино театрын дэлгэцнээ нээлтээ хийхээр болжээ.
Энэ талаар Дисней, Лукас филм кино компани албан ёсны вэб сайтаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тус мэдэгдэлд “Оддын дайн киноны ес дэх цуврал 2019 оны тавдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр болсон. Колин Треворроугийн найруулах тус кино “Оддын дайн 3”-ын гурав дахь хэсгийг төгсгөл байх юм” хэмээн дурьджээ.


















