Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драм өнөөдрөөс тоглоно

Монгол Улсын Хүүхэлдэйн театр бяцхан үрсдээ зориулан шинэ жилийн баяраар их тайзнаа Английн зохиолч Оскар Уайльдын “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмыг өнөөдрөөс эхлэн тайзнаа тавихаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драм өнөөдрөөс тоглоно
“Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драм өнөөдрөөс тоглоно. Зураг: МҮОНРТ

Хүүхэлдэйн театрын их тайзнаа Английн зохиолч Оскар Уайльдын “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмыг өнөөдрөөс тоглоно.

Ирланд гаралтай, Английн философич, яруу найрагч, зохиолч Оскар Уайльд нь хоёр хүүхэддээ зориулан “Аз жаргалтай ханхүү буюу бусад үлгэрүүд”, “Анаран байшин” нэртэй үлгэрийн цомгууд гаргажээ.

Энэ удаа Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бяцхан үзэгчдэдээ зориулан түүний “Аз жаргалтай ханхүү буюу бусад үлгэрүүд” үлгэрийн цомгоос нь сэдэвлэн “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмаар бэлэг барьж байна.

Хуваалцах