Одой циркчид дахин хоёр удаа тоглохоор боллоо
Монголын үндэсний циркүүдийн менежментийн холбоо, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа энэ тоглолтод 30 гаруй жүжигчин, 70 гаруй амьтан оролцоно.
Мэдээллийн алба

ОХУ-ын Росгос циркийн одой жүжигчид “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтоо энэ сарын 7-8-ны бямба, ням гаригт хоёрхон удаа тоглоод нутаг буцна.
Баавгайнууд сагсан бөмбөг тоглож, оньс мулталж, галуу, тагтаа, нохой, муурнууд сургагчийнхаа зааврын дагуу санаанд оромгүй гайхалтай үзүүлбэр хийхийг хараарай. Одой жүжигчдийн тоглолт, хөгжилтэй алиалагч нарын элэглэл, илбэ ухааны гайхамшиг гээд энэ тоглолтод дутуу зүйл үгүй.
Монголын үндэсний циркүүдийн менежментийн холбоо, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа энэ тоглолтод 30 гаруй жүжигчин, 70 гаруй амьтан оролцоно.
Хаалтын тоглолт энэ амралтын өдрүүдэд 15.00 цагт болох бөгөөд тасалбарын үнэ хүүхэд 12.000, том хүн 15.000 төгрөг юм байна.
.jpg)
.jpg)
.jpg)


















