Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Одоогоор хамгийн дээд амжилт дөрөвдүгээр байр

Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргэнээ сорьж, Монголоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Одоогоор хамгийн дээд амжилт дөрөвдүгээр байр
Одоогоор хамгийн дээд амжилт дөрөвдүгээр байр. Зураг: МҮОНРТ

Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод үргэлжилж байна. Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргэнээ сорьж, Монголоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр хийн урт бууны эмэгтэй дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419.7 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 163.7 оноо авснаар дөрөвдүгээр байрт шалгарлаа. Харин өчигдөр болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд 86 буудагч өрсөлдөж, ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45 дугаар байрыг эзэлжээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар энэ тэмцээнд оролцож буй тамирчдаа дасгалжуулж байна.

"Дэлхийн цом"-ын тэмцээн 25-нд дуусна. Өнөөдөр манай гурван тамирчин амралттай бөгөөд 24, 25-нд тэмцээнээ үргэлжлүүлнэ.

Хуваалцах