Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ой тогтоолтын аваргууд эх орондоо ирлээ

Энэ сарын 16-19 өдрүүдэд БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын аваргууд эх орондоо ирлээ
Ой тогтоолтын аваргууд эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 16-19 өдрүүдэд БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэ удаагийн тэмцээнд монгол улсын тамирчид дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 26 медаль хүртэж дэлхийн 27 орны баг тамирчыг тэргүүллээ.

Энэ удаагийн наадамд өсвөр насны төрөлд монголчууд дэлхийд номер нэг гэдгээ батлан харуулсан. Хоёртын тоолол төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг манай улсын зургаан тамирчин эвдсэн байна. Тэднээс 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санасан Ой тогтоолтын Азийн мастер З.Цэцэгзул охин дээд амжилтын эзнээр бүртгэгджээ.

Мөн өсвөр насны төрөлд оролцсон Ой тогтоолтын Олон улсын их мастер Э.Пүрэвжавын хувьд хоёр төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Тэрээр 1 цагт 22 багц хөзөр цээжилж алдаагүй нэрлэж чадсан. Өмнө нь 19-н багц хөзөр байсан энэ төрлийн дэлхийн амжилтыг монгол хүү шинэчилжээ.

Энэ удаагийн тэмцээнд нийт 10 төрлөөр 27 орны 300 орчим тамирчид өрсөлдсөн. Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээнд монголын 20 тамирчин, шүүгч, багш нарын бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Хуваалцах