Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Энэ долоо хоногт Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай улсаас 20 гаруй тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай улсаас 20 гаруй тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах эл тэмцээн ирэх арванхоёрдугаар сард болох Ой тогтоолтын ДАШТ-ны эрх олгох учиртай.

Сүүлийн жилүүдэд оюуны спорт тэр дундаа ой тогтоолтын спортоор хичээллэгч залуус нэмэгдсэн төдийгүй үүнийг дагаад манай улс энэ спортод цоо шинэ хэрнээ тун хүчирхэг тамирчидтай оролцсоор ирсэн. Тус тэмцээнд баг тамирчдаа авч явахаар бэлтгэж буй Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар анх уг спортоор хичээллэж амжилт гаргаж байсан билээ.

Хуваалцах