Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө

Монголын оюун ухааны академийн багш, дасгалжуулагч, тамирчид олон улсын 55 тэмцээндээ амжилттай оролцож, нийт 1004 медаль хүртэж бүх л насны ангилалд дэлхийн дээд амжилтыг тогтмол шинэчилсэн билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулж буй Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний хооронд БНХАУ-ын Жухай хотод болно. Үүнээс гадна Дэлхийн ой тогтоолтын холбооноос зохион байгуулдаг 28 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ ирэх сарын 4-8-ны хооронд БНХАУ-ын Үхань хотод болохоор болжээ. Тэгвэл дээрх тэмцээнүүдэд Монголын оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох юм байна.

Эдгээр ДАШТ-д 20 орны 300 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж, гурван насны ангилалд аваргуудаа тодруулдаг аж.

Ой тогтоолтын ДАШТ-д ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамданы удирдлага дор дараах тамирчин оролцох юм байна.

1.ОУ-ын их мастер Э.Пүрэвжав /2015 оны Өсвөрийн дэлхийн аварга/

2.ОУ-ын их мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/

3.ОУ-ын их мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/

4.ОУ-ын их мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн дэлхийн аварга /

5.Их мастер Б.Лхагвадорж /2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга/

6.ОУ-ын мастер Г.Солонго

7.ОУ-ын мастер Г.Мянганбаяр

8.ОУ-ын мастер У.Солонго

9.ОУ-ын мастер Т.Тэнүүн

10.ОУ-ын мастер С.Марал

11.Азийн мастер Б.Энхбаясгалан

12.Азийн мастер Ш.Наранбат

13.Азийн мастер Б.Жамбалбаярням

14.Азийн мастер А.Должин

  1. Г.Энхсаруул

  2. Б.Эрмүүнболд.

Ташрамд дуулгахад, Монголын оюун ухааны академийн багш, дасгалжуулагч, тамирчид олон улсын 55 тэмцээндээ амжилттай оролцож, нийт 1004 медаль хүртэж бүх л насны ангилалд дэлхийн дээд амжилтыг тогтмол шинэчилсэн билээ.

Хуваалцах