Ой тогтоолтын УАШТ болно
Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт энэ сарын 20-нд Монгол-Японы төвд болно.
Мэдээллийн алба

Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт энэ сарын 20-нд Монгол-Японы төвд болно.
Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 120 тамирчин бүртгүүлсэн байна. Эхний шатнаас шалгарсан 50 тамирчин хоёрдугаар шатанд орох бөгөөд сүүлийн шалгаруулалт дөрөвдүгээр сарын 4-нд болох аж.
Манай ой тогтоогчид дэлхийн хэмжээнд өрсөлдөж, олон улсын тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа юм.


















