Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ой тогтоолтын улсын аварга тодорно

Монголын Оюун ухааны академиас ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын дөрөв дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 22-нд болох гэж байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын улсын аварга тодорно
Ой тогтоолтын улсын аварга тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын Оюун ухааны академиас ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын дөрөв дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 22-нд болох гэж байна. Шалгаруулалт бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар Монгол-Японы төв дээр болно. Тэмцээний эхний шалгаруулалт энэ сарын 1-нд зохиогдож 120 тамирчнаас 52 тамирчин шалгараад байна. Тус тэмцээнээс энэ жил зохиогдох олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох оюуны спортын тамирчдыг тодруулна.

Нийлбэр оноогоор тэргүүлсэн тамирчин цом болон нэг сая төгрөг, хоёрдугаарт орсон тамирчин 750.000 төгрөг, гуравдугаарт орсон тамирчин 500.000 төгрөг хүртэнэ.

Түлхүүр үг:ой тогтоолт
Хуваалцах