Ой тогтоолтынхон багаараа 19 медаль хүртлээ
Филиппин улсад ой тогтоолтын олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Солонгос, Индонез, Энэтхэг, Филиппин, Монгол зэрэг таван улсын 68 тамирчин өрсөлджээ.
Мэдээллийн алба

Филиппин улсад ой тогтоолтын олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Солонгос, Индонез, Энэтхэг, Филиппин, Монгол зэрэг таван улсын 68 тамирчин өрсөлджээ.
Манай тамирчдаас Э.Энхмөнх хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль, Т.Энхжин гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, Их мастер С.Цогбадрах гурван алт, нэг хүрэл медаль хүртэж нийт 19 медальтайгаар багаараа хоёрдугаар байрт оржээ.
Мөн 30 минутын “Тооны Марафон” төрөлд С.Цогбадрах 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.


















